Хайлт

Танд байвал зохих хадгаламжийн төрлүүд

Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүд “Инновацлаг Улаанбаатар” аянд нэгдлээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК-иас нэрэмжит тэтгэлгээ зарлалаа

Архигүй шинэлэх уриалга гаргав

  • Хуваалцах:
 

Архигүй шинэлэх уриалга гаргав

 


Аливаа баяр ёслолын үеэр архитай холбоотой үйлдэгдсэн гэмт хэрэг, дуудлагын тоо нэмэгддэг талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн төвөөс Сар шинийн баяраа архигүй тэмдэглэх уриалга гаргалаа. Тус газраас архины хор уршгийн талаар дурдав. Тухайлбал, архийг нэг удаа согттол уух үед 8000-20000 мэдрэлийн эс гэмтэж, эргэж нөхөн төлжихгүйгээр үхэждэг гэнэ. Мөн архи хүчирхийллийн гол эх үүсвэр юм. Архинаас болж хүний араншин өөрчлөгдөж, ой тогтоолт буурч, мартамхай болох, мэдрэлийн ядаргаанд орох зэрэг сул талтай юм.

Архитай холбоотой сүүлийн үеийн баримт сонирхуулахад, өнгөрсөн оны эхний хагаст гэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86.5 мянган хүн саатуулагдсан. 2017 онд улсын хэмжээнд 32.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс дөрвөн мянга нь согтуугаар үйлдэгдсэн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсээс авсан судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өссөн байна. Зөвхөн шинэ жилийн баярын өдрүүдэд гэхэд Цагдаагийн албан хаагчид 262 согтуу жолооч илрүүлж, 306 зам тээврийн ослыг бүртгэжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага ирж, 25 хүнийг түр хамгаалах байранд оруулсан байна. Зам тээврийн ослоор таван хүн, архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурван хүн нас баржээ.


Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд mongolcomment.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх