Хайлт

Танд байвал зохих хадгаламжийн төрлүүд

Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүд “Инновацлаг Улаанбаатар” аянд нэгдлээ

“Эрдэнэс Тавантолгой" ХК-иас нэрэмжит тэтгэлгээ зарлалаа

Н.Төгсцогт: Монголдоо дэлхийн аваргын бүсийг буцааж авчирмаар байна

  • Хуваалцах:

 

Н.Төгсцогт: Монголдоо дэлхийн аваргын бүсийг буцааж авчирмаар байна

 

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн дэд аварга, МУГТ Н.Төгсцогт энэ сарын 26-ны өдөр Нью Йорк хотноо Доминиканы боксчин Клаудио Марреротой ээлжит тулаанаа хийх гэж байгаа билээ. Энэ тулаанд ялсан боксчин нь нэгэн жижиг холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшиж, улмаар WBC холбооны аварга Гэри Расселтай тулалдах эрх авна гэдгийг спорт сонирхогчид мэдэж байгаа байх. Тэгвэл boxingscene.com-ын сэтгүүлч Лем Саттефильд Н.Төгсцогттой уулзаж ярилцжээ.

Уг ярилцлагадаа Н.Төгсцогт МУГТ Дугарбаатарын Лхагваагийн дараа, мэргэжлийн боксын дэлхийн аварга цол хүртсэн хоёр дахь монгол боксчин болж, дэлхийн аваргын бүсийг Монголд буцааж авчрахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

"Яг өөртэй нь уулзаагүй ч тоглолтуудыг нь үзэж байсан. Түүн шиг болохыг хүсдэг байлаа. Д.Лхагваа бол зүгээр нэг алдартай мэргэжлийн боксчин биш, баатар гэж би боддог. Би дэлхийн аваргын төлөө тоглож, дэлхийн аваргын бүсийг Монголд эргүүлж аваачихыг маш их хүсч байна. Эскандонтой тоглоход эхний үед оновчтой цохиулаагүй мөртлөө тоолуулаад дарамт мэдэрсэн ч даваад гарсан. Эскандон бол хүчтэй, сайн боксчин байсан. Харин одоо бол Клаудио Марреро дээр төвлөрч байна. Энэ тоглолтод оролцох болсондоо маш баяртай байгаа. Энэ удаад илүү сайн тулаан үзүүлнэ” гэж Н.Төгсцогт ярьжээ.       

Eagle.mn


Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд mongolcomment.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх